POWER

Бод. Бич. Харилц. Амжилтад хүр.

Энэхүү номыг хэрхэн уншиж, ойлгож, хэрэгжүүлэх вэ?Бичих чадвар шиг гүн гүнзгий, нарийн төвөгтэй сэдвийг суралцана гэдэг асар том даалгавар гэдгийг 2021 оны зун анх номоо бичиж эхлэхдээ ойлгосон.Гэвч номоо бичиж эхлэхээс ч өмнө, 2 том асуулт намайг хэдэн сарын турш зовоосоор байв.
“Хаанаас эхлэх вэ?”
Яг ямар төрлийн бичвэрт анхаарлаа хандуулах ёстой вэ?Presentation/Илтгэл, тайлан, и-мэйл, sales pitches/ борлуулалтын илтгэл, хөрөнгө оруулалтын санал, блог, бүлэг, ном, сошиал медиа пост зэрэг жагсаалт үргэлжилсээр л байлаа.“Уншигч бүрийн бичих чадварын түвшнийг хэрхэн тооцоолох вэ?”И-мэйл, тайлан, presentation/илтгэл, бичвэрээрээ бусдыг ятгаж, өөрт ашигтай хэлцлийг хийж, карьераа дараагийн түвшинд аваачсан мэргэжлийн хүмүүст анхаарлаа хандуулах ёстой юу?Эсвэл компанийн үүсгэн байгуулагчид, энтрепренерууд руу илүүтэйгээр чиглэж, сошиал медиа, сурталчилгаа, борлуулалтын бичвэрүүдэд анхаарлаа хандуулах ёстой юу?Эсвэл цэгцтэй өгүүлбэр бичиж, цогцолбор бичиж, цаашлаад гайхалтай эсээ бичиж сурах хүсэлтэй сурагчид руу анхаарах ёстой юу?Би дээрх хоёр асуултын хариуг хоёуланг нь энэхүү номонд шингээсэн. Та аль ч түвшний бичих чадвартай, ямар ч төрлийн бичих чадварыг эзэмших хүсэлтэй байж болно. Бичих чадварыг бүхий л талаас нь тайлбарласан бөгөөд танд хүссэн газраасаа эхэлж, хүссэн үр дүндээ хүрэх боломжийг олгох юм.

POWER

Бод. Бич. Харилц. Амжилтад хүр.

₮49,900